Толь шиг тунгалаг царай, Торго шиг зөөлөн арьс...

ТАНСАГ ҮНЭРТЭН ТАНЫ ИЛЭРХИЙЛЭЛ M. MICALLEF

Онцгой содон үнэртэй ус бүтээгч M. Micallef фирм нь Natural Hand Made parfum буюу гар аргаар үнэртэй ус найруулах аргыг нээснээр өөрийн брэнддээ шинэчлэлт хийсэн төдийгүй Дэлхийд өрсөлдөгчгүй брэнд болж чадсан юм.

  1. Micallef болон Божсс косметикс нь Тансаг эдлэл, онцгой хэрэглээг сонирхон цуглуулагч нарт зориулж Швейцарийн үнэт эдлэл бүтээгч нартай хамтран чамин гоёмсог сүрчигний цуврал Богемын шилэн хоргоноос таны сонголтонд нийцүүлэн, Swarovski талст, гар урлалын аргаар чимэглэж, хүссэн үгсийг тань алт мөнгөн уусмалтай үзгээр сийлэн, байгалийн цэвэр үнэртэнээ савлуулж авах алтан боломжыг олгож байна.

Natural Handmade Parfum ийг хэрхэн найруулах вэ?

Найруулдаг сүрчиг гэхээр таны чихийг сортойлгож байна уу? Хэдий үнэтэй нэртэй брэнд байсан ч шил савалгаа, үнэр нь нэгэн хэвийн, бие биенээсээ онцгойрох содон зүйлгүй баригдмал сонголт ямар ч дэлгүүрт орсон таныг хүлээж байдаг. Гэвч үнэртэн бол нүдэнд үзэгдэхгүй хэдий ч хэзээ ч мартаж болохгүй хамгийн дэгжин гоёлын нэг билээ.

Тиймээс та бүхэнд үнэртэй усны талаар товч ойлголт хүргэе. Үнэрт бүтээгдэхүүнийг үнэрээ тогтоон барих чадвараар нь 4 ангилан авч үздэг.

  • С зэрэглэл EAU DE TOILETE (ариун цэврийн ус) байгалийн охь нь 8% с дээш, үнэрээ 2-5 цаг хүртэл барьдаг
  • B зэрэглэл EAU DE PARFUM (үнэртэй ус) байгалийн охь нь 12% с дээш, үнэрээ 6-9 цаг хүртэл барьдаг
  • A зэрэглэл PARFUM (сүрчиг) байгалийн охь нь 20% с дээш, үнэрээ бүтэн өдрийн турш барьдаг
  • EXTRA зэрэглэл EXTRAIT (тансаг сүрчиг) байгалийн охь нь 25% с дээш, үнэрээ 2 өдрөөс дээш барьдаг

 

Тэгэхээр үнэртний найрлага дахь байгалийн охь /эфирийн тос/ болон спиртийн харьцаанаас шалтгаалж сүрчигний гүн үнэр болон хадгалагдах хугацаа нь өөр өөр байдаг. Сүрчигийг бүтээгдсэн байдлаар нь:

  • 1 Байгалийн цэвэр түүхий эдээр бүтээгдсэн
  • 2 Альдегид буюу 100% химийн аргаар бүтээгдсэн гэж хоёр ангилдаг.

Байгалийн гаралтай сүрчиг бараг байдаггүй ба сүрчиг нь өөрт агуулагдах байгалийн цэвэр тосны агууламжаар үнэлэгдэх ба цэвэр байгалийн түүхий эдийн агууламж нь ихсэх тусам сүрчгийн үнэ нь нэмэгддэг. Жишээ нь: хамгийн ховор үнэтэй сүрчгийн түүхий эд бол Сарнай, Мэлрэг, Нил цэцгүүд бөгөөд сонирхуулхад дэлхийн зах зээл дээр 1 литр цэвэр сарнайн охь ойролцоогоор 10000 евро байхад, химийн аргаар гаргаж авсан нь 100 евро байх жишээтэй.

M Micallef Natural Handmade Parfum – ыг найруулахад 10 гаруй төрлийн суурь үнэртэн, байгалийн цэвэр охиудыг таны сонголтоор нэмж хэзээ ч давтагдашгүй үнэрийг бүтээн дэлхийн оддын адил өөрийн Брэнд сүрчгийг гаргаж авах боломж нээлттэй боллоо. Мөн үнэртний зах зээл дээр эрэгтэй Parfum тэр бүрчлэн үйлдвэрлэгддэггүй учраас M Micallef брэнд нь эрчүүдийн Parfum – ыг найруулдгаараа дэлхийн тавцанд нэр хүндтэй

Холбоо барих утас: 315199, 322766