Толь шиг тунгалаг царай, Торго шиг зөөлөн арьс...

ҮРЧЛЭЭНИЙ ЭСРЭГ МЭСГҮЙ, ЛАЗЕРГҮЙ ШИЛДЭГ ТЕХНОЛОГИТОЙ  ИНДҮҮ

РАДИО ДАВТАМЖИЙГ АШИГЛАН ХИЙГДДЭГ ИНДҮҮ ҮЙЛЧИЛГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?

 

 

Радио давтамж гэдэг нь цахилгаан соронзонгийн 3 герцээс 300 герц хүртэл долгионыг хэлдэг ба радио давтамж нь  75 жилийн турш мэсгүйгээр арьс эмчлэх, арьс чангалах,  таргалалтын эсрэг болон бусад эмчилгээний тэргүүн эгнээнд хэрэглэгдэж байна. Радио давтамж нь булчингийн эсийг амраах хамгийн шилдэг арга ба мөн нүдний хагалгаанд хэрэглэгддэг гэдгээрээ онцлог. Хүний биеийн хамгийн гүн эд эс дэхь падаложикийн эмгэгийг тогтмол давтамжтай долгионоор эмчилдэг. Цаг агаарын нөлөө нарны хурц туяа болон амьдралын буруу хэмнэл мөн 25 наснаас хойш коллаген ялгаралт багасах гэх мэт шалтгаанаас нүүрэнд босоо болон хөндлөн үрчлээс үүсдэг.

 

 

 Үүний эсрэг хамгийн үр дүнтэй мэсгүй арга бол радио давтамжаар хийгддэг индүү юм. Октард салон дээр хийгддэг индүү үйлчилгээ нь дараах дарааллаар хийгдэнэ. Эхлээд 3 шаттай гүн цэвэрлэгээ хийнэ. Дараа нь радио давтамжаар халсан тусгай төхөөрөмжөөр нүүрэнд үүссэн үрчлээний дагуу мэргэжлийн гоо сайханч төхөөрөмжөөр давтамжтай массажлан үрчлээг татаж тэнийлгэнэ. Индүү нь арьсыг сэргээж цусны эргэлтийг сайжруулан зовхины цүлхэнг багасгаж хялгасан үрчлээг татаж арьсыг цочроож өгссөнөөр коллаген ялгаралтыг нэмэгдүүлж үрчлээ эрс мэдэгдэхүйц багасах болно.