Толь шиг тунгалаг царай, Торго шиг зөөлөн арьс...

Салоны үйлчилгээ

Коллагентэй усан массаж

Арьсны алдагдсан коллагеныг нөхөж өгсөнөөр гүнээсээ чийглэг болж арьсны дархлааг сэргээн жигд цайруулах үйлчилгээтэй.

Батгатай арьсны массаж

Батга үрэвсүүлэгч бактерыг устгаж, үрэвсэл намдааж гүнээс нь арьсыг эрүүлжүүлнэ. Батга хатаах болон чийгшүүлэх үйлчилгээтэй.

Гахайн эхэстэй усан массаж

Арьсны хөгшрөлтөөс хамгаалах ба цайруулах, арьсны уян хатан чанарыг сайжруулах, үрчлээ, үрэвсэл арилгах, нөсөө толбо багасгах үйлчилгээтэй.

Үрчлээний эсрэг гелен массаж

Эрчимтэй хөгшрөлт явагдаж буй арьсанд илүү тохиромжтой ба арьсны уян хатан чанарыг сайжруулах, гүн үрчлээний эсрэг гелен массаж.

Цайруулах массаж

Арьсны өнгө сэргээж, сэвх үүсгэгч меламины өнгө ялгаралтыг зогсооно. Гүнээс цайруулж гэрэлтсэн болгоно. Бүх төрлийн арьсанд тохиромжтой.

Сүрчиг найруулах

Байгалийн цэвэр охиудыг таны сонголтоор нэмж давтагдашгүй үнэрийг бүтээн өөрийн Брэнд сүрчгийг гаргаж авах боломж юм.

LPG Тураах аппарат

Арьсны өнгийг сэргээх, Арьсны нүхжилтийг багасгах, Илүүдэл өөхийг багасгах, Целлюлит арилгах үйлчилгээтэй массажны аппарат.

Микро Зүүн Эмчилгээ

Арьсны сорви, язралт үрчлээ, нүхэжсан гадаргууг тэгшлэхаюулгүй, баталгаатай, нүхжилт хөгшрөлтийг эсрэг маш сайн үйлчилгээ юм.

Сормуусны хими

Сормуусны хими нь тогтоцоо удаан барих ба сормуусанд тэжээл өгч сормуус ургах үйл явцад сайнаар нөлөөлдөг.

Үсэн сормуус суулгалт

Тус үйлчилгээ нь харшил өгөхгүй, нүдний угруу хатгахгүй, өөрийн юм шиг харагдах зөөлөн үсэн сормуус суулгах юм.

Вакс

Вакс буюу илүүдэл үсийг хуулах арга нь маш энгийн, өртөг багатай, цэвэрхэн элдэв сонин үнэргүй, хэрэглэхэд хялбар арга юм.

Арьсны индүү

Нүүрний босоо болон хөндлөн үрчлээний эсрэг хамгийн үр дүнтэй мэсгүй арга бол радио давтамжаар хийгддэг индүү юм.